7.23.2008

Амралтын байдалтай л байна.

Энэ зун их сайхан зун болж байнаа. Бороо хур нь тэгширсэн, ургамал ногоо жигдэрсэн. Харин миний хувьд тийм ч гоё байж чахдахгүй байна. Өөрийгөө хичнээн завгүй байлгаж уйтгаруулахгүй өнгөрөөе гэж бодсон боловч тэгэж чадахгүй байгаа нь гайхалтай. Гэхдээ болох байхаа. хэхэ.
Найзуудаа амралтаа сайхан өнгөрүүлээрэй.

6.03.2008

Наабий нэртэй болсон минь

Уул нь намайг Ууганзаяа гэдэг. хэхэ. Хүмүүс намайг Ууганаа гэж дуудах нь элбэг. Гэхдээ Их Сургуулийн бүхий л найзууд маань Наабий гэж дууддаг юм. Заримдаа Их сургуулийнхандаа бүтэн нэрээ хэлэхлээр их гайхдийн. :) Хүмүүс их сонирхоод байдаг болохоор бичихээр шийдлээ. :)
Наабий гэдэг нь солонгосоор "эрвээхэй" гэсэн үг юм гэнэ лээ. Би арван жилдээ хоёр, гурван хочтой байсны нэг нь "эрвээхэй" байсан юм. Хочныхоо талаар нэгдүгээр курст дөнгөж орж ирээд их сургуулийн найзуудтайгаа ярилцсан юм. Тэр үед хаана ч гэлээ "Наабий" буюу эрвээхэй нэртэй хар салхи гараад их хэцүү байгаа талаар зурагтаар гарсан юм байна лээ. Тэрийг манай ангийн найз ...... үзээд маргааш өдрөөс нь хойш тэгэж дуудах болсон доо. Их Сургуульд ороод удаагүй, ангийнхантайгаа сайн танилцаж амжаагүй байсан болоод ч тэр юм уу манай ангийнхан бүгд л наабий гэлцгээдэг болцон байсан юм. Анхандаа жаахан дургүй байсан ч сүүлдээ бүр дасцан байна доо. Одоо зарим нь Ууганаа гэхээр эвгүй санагдаад байдаг болцон байна лээ. :)

5.29.2008

Дүрслэл оношлогооны PACS систем

Манайд "Эмнэлгийн техник" гэсэн хичээл энэ семистр орсон юм. Надад их сонирхолтой санагдсаан. Тэгээд дүнгээ гаргуулахдаа Picture Archiving and Communications Systems гэсэн сэдвээр бие даалт хийсэн юм.
Дүрслэл оношлогоо
Дүрслэл оношлогооны төхөөрөмжүүдийн ихэнх нь аналоги сигналиар ажилладаг тул аналоги мэдээллийг тоон мэдээлэлд хувирган боловсруулалт хийж оношлогооны дүрсийн мэдээллийг хадгалах, богино хугацаанд алсын зайнд дамжуулах төдийгүй шаардлагатай бол маш богино хугацаанд ердийн хэвлэх төхөөрөмжөөр оношлогооны шаардлага хангасан дүрсийг хэвлэснээр эдийн засгийн хувьд асар их ач холбогдолтой болохоос гадна оношлогоог шуурхай болгох нөхцөл бүрдэнэ.

Picture Archiving and Communications Systems

Дүрслэл оношлогоонд хэрэглэгддэг харилцаа холбоогоор дүрс хадгалах систем (PACS) нь компьютер болон сүлжээний тусламжтайгаар зургийг хадгалах, эргэн санах харилцан богино хугацаанд алсын зайнд дамжуулах зэрэг юм. Дүрс нь тодорхой порматаар хадгалагдах бөгөөд
DICOM (Digital Imaging and Communications in Medicine) форматаар хадгалагддаг байна.

PACS-түүх
1982 оны радиологчидын зөвлөгөөнөөр PACS-ийн анхны санаа нь яригдсан. 1981 оноос радиологч Andre Duerinckx өөрийн багаа бүрдүүлж 1983 онд ажлын явцаа илтгэсэн байна.
Дараахан нь 1990 онд Harold Glass өөрийн эмнэлгийн физикийн ажлыг Лондонд удирдан явуулж Америкийн засгийн газрын дэмжлэгтэйгээр олон жил ажилсны үр дүнд Нэгдсэн улсын анхны хальсархаг эмнэлгийг Лондоны Hammersmith Эмнэлэгийг бий болгосон. Harold Glass үүнээс хэдхэн сарын дараа PACS төсөлийг батлуулж нэвтрүүлсэн байна.

PACS системд клиникийн олон янзын дүрслэл багтах ба үүнд
Ultrasound
magnetic resonance
PET
computed tomography
endoscopy
mammograms гэх мэт.

PACS-ийн хөгжил

PACS нь клиникийн зургийн хэцүү хуулбар баазыг бүрэн өөрчилж чадсан байна. Мөн заншсан хэв маягийг бүрэн бүтэн өөрчилж чадсан. Жишээлбэл хол зайтай байгаа мэргэжилтнүүд харилцан мэдээлэл солилцож, дүрсийг үзэж онош гаргах бололцоотой болсон байна.

PACS системийн холболт
PACS системийн стандарт сүлжээ нь төвийн сервэрээс бүрдэх ба энэ нь өгөгдөл болгон хадгалсан зурагнуудаас бүрдэж
LAN бa WAN сүлжээгээр холбогдсон хэрэглэгчдийн байршуулж буй зураг, байршуулсан зургийг ашиглах боломжтой.

PACS системийн холболт
PACS системийн бас нэг ашиглах боломж нь Web баазыг нь ашиглан интернэтэд холбогдох юм. Ихэнхдээ
VPN (Virtual Private Network) or SSL (Secure Sockets Layer) хэрэглэдэг. Програм хангамжийн хувьд ActiveX, Java, or .NET Framework ашигладаг байна.

PACS систем
PACS системд байрлуулсан зургийг мөн өөрчилж засаж болох давуу талтай. (crop, rotate, zoom, brightness, contrast and others).
PACS системийн хөгжил нь
Hospital information system (HIS) and Radiology Information System (RIS) ийн хөгжилтэй шууд хамааралтай хөгжиж байгаа юм.

Дүрслэл оношлогооны мэдээллийг дамжуулсны ач холбогдол:
Клиникийн төв эмнэлгүүд хоорондоо шуурхай мэдээлэл солилцох
Төвөөс алслагдсан эмнэлгүүдийг шаардлагатай мэдээллээр хангах
Зайн сургалт явуулах
Зөвлөлгөө өгөх
Олон улсын хэмжээнд мэдээлэл солилцох бололцоотой
Хөдөө орон нутгаас клиникийн эмч нараас шууд зөвлөлгөө авах

4.30.2008

Хайраа гэж...


Удаан хугацаанд блог гэдэг зүйлийг мартаж явлаа. Ойрын үед нэг л хэцүү ганцаардаад байгаа юм шиг санагдах болжээ. Ойр дотны минь хүмүүс надаас хол байгаа болохоор тэр ч юм болов уу сайн мэдэхгүй л байна. Намайг ойлгох олон сайн нөхөд минь миний хажууд байгаа хэдий ч хэнтэй ч юм яримааргүй санагдаад байх боллоо. Бүр юу ч яримааргүй.
Энэ хөөрхөнөө манай дүү хэхэ :) Дүүгээ их санаж байнаа. Саяхан гилжгий засуулах хагалгаанд ороод, саяхан 4 сард солонгост эмчилгээ хийлгэхээр явсан. Аав ээж дүү гээд миний ойр дотныхон бүгд солонгост ажиллаж амьдарч сурч байна. Найзуудын минь хэлдэгээр Монголд би ганцаарханаа байгаа. Болдог бол одоо ч хамаагүй эд нар дээрээ яваад очмоор санагдах юм. Анх оюутан болоод гэрээ санаад их хэцүү байдаг байсан. Гэхдээ би зарим оюутнуудыг бодоход сар бүр гэртээ харьдаг эрх оюутан саяхныг хүртэл байлаа. Одоо бол гэртээ хариад ч нэмэр алга. Хүн хүнээ үгүйлэн санана гэдэг ямар хэцүү юм дээ.

6.18.2007

Интернэтээс өдөрт 5 мессэж үнэгүй

Анх http://mail.gogo.mn/ -с SMS бичээд тэрүүхэн үедээ их баярлаж байлаа. Гэхдээ гөгө бүртгүүлээд 5 SMS л бичиж болдог. Хэрвээ хариу SMS гөгө хаяг руу нь бичвэл бичих эрх 1-ээр нэмэгддэг байлаа. Мэдээж үнэггүй л юм чинь олон SMS бичихийн тулд yahoo-д хэд хэдэн хаяг нээж дахин гөгө д бүртгэлтэй болдог байсан. Саяхан 10 жилийн ангийн минь анд нэг сонирхолтой сайт өглөө. Энэ сайт Моби гийн утастай бол бүртгүүлээд утаснаасаа л SMS бичиж байгаа юм шиг ашиглах бололцоотой юм байна. http://widgets.yahoo.com/download/ хаягаас GET YAHOO WIDGETS 4 free download татаж авч програмаа суулгасаны дараа http://widgets.yahoo.com/gallery/view.php?widget=41630 гэсэн SMS widget-ийг татаж авна.Өөрийн дугаараа бүртгүүлсний дараа V үсгээр эхэлсэн 6 оронтой тоо утсанд ирдэг юм байна лээ түүнийг оруулснаар SMS бичих бололцоотой болох юм байна лээ. Өөрийн дугаараа оруулахдаа улсынхаа кодыг оруулахаа мартав. Паспортоо мартсан бол утсанд Паспорт ч гэсэн ирдэг юм байна. UNITEL - рүү явдаггүй юм шиг байна лээ. Болж бүтэхгүй юм байвал асуух зүйлээ асуугаарай.

5.13.2007

Блогийн эхлэл

Юуны өмнө миний блогт морилсон танд энэ өдрийн мэнд хүргэе. Аливаа зүйлд оршил хэсэг байх нь зүйн хэрэг байх. Блогоо нээчихээд олон ч хоног бичлэг хийлгүй явлаа. Блогийн талаар сайн ойлголтгүй явсных байх л даа. Сүүлийн өдрүүдэд олон ч хүний блогт зочилсоноор блогоо идэвхитэй бичие гэж шийдлээ. Туслаарай.